News

Silk Road International Fashion Week 2018


"Ж.Мөнгөнцацралт Торгоны замын сэтгэл татам моделоор шалгарчээ.

БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд "Далайн торгоны зам", "Эх газрын торгоны зам"-ын дайран өнгөрөх улс хоорондын соёлын солилцоо, хувцас, загварын аж үйлдвэрийг дэмжих зорилготой "Торгоны зам олон улсын загварын долоо хоног-2018" Хятадын Ши-Ан хотод арванхоёрдугаар сарын 06-10-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон загвар өмсөгч Э.Билгүүн, Ж. Мөнгөнцацралт нар өндөр амжилттай оролцсон байна. Тухайлбал, загвар өмсөгч Ж.Мөнгөнцацралт "Сэтгэл татам модель", "Торгоны замын супер стар" гэсэн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. "Торгоны замын загварын долоо хоног-2018"-ын хүрээнд хувцас загварын аж үйлдвэр эдийн засагт үзүүлэх нөлөө, түүний ач холбогдлыг хэлэлцэх форум болсон байна. Энэхүү форум Монголын олон улсын моделийн холбооны тэргүүн А.Уянга оролцож, хувцас загварын салбарын орчин үеийн чиг хандлага, дизайнеруудыг хэрхэн дэмжих зэрэг асуудлаар олон улсын эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон байна.