K-POP

Дэлхийн К-ПОП төв


2022 онд бид БНСУ-ын нэр хүндтэй "World k-pop center" төвтэй хамтран ажиллаж байна. "World k-pop center" нь к-поп энтертаймент чиглэлээр мэргэшсэн уран бүтээлчдийн сургалтын тэргүүлэгч цогцолбор юм. WORLD K-POP CENTER нь IDOL болох хүсэл тэмүүлэлтэй уран бүтээлчдийн сургалтын тэрнүүлэгч цогцолбор бөгөөд idol болох хүсэл тэмүүлэлтэй уран бүтээлчдийн хөгжин дэвших орчныг бүрдүүлэн тэднийг олон талт хөтөлбөрүүдээр дамжуулан ур чадвараа хөгжүүлж өөрийгөө нээхэд нь туслах зорилгоор үйл ажиллагаа явуудаг байгууллага юм.

"Asian Idol Academy Mongolia" нь Солонгосын "WORLD K-POP Center" - тэй хамтран ажиллаж байна.

Монголын олон улсын моделийн холбооны дэргэдэх Asian Idol Academy Mongolia нь 2022 оны 7 сарын 11-ний өдөр Солонгосын World K-Pop Center - тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд Asian Idol Academy - ийн авьяаслаг хүүхдүүд "World K-Pop Center" болох айдолуудыг бэлтгэн гаргадаг төвийн багш нарын сургалтад хамрагдаж, олон улсын тэмцээнүүдийн сонгон шалгаруулалтад орох боломж нээгдэж байгаа юм. Шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүд цаашид олон улсын энтертаймент компанитай хамтран ажиллах, эх орныхоо нэрийг дэлхийд гаргах том боломж нээгдэнэ.

"CLICK THE STAR" төслийн тухай.




#1. Дэлхийн K-Pop оддыг нээх шалгаруулалтад

- Дэлхийн 32 орнуудаас сонгон шалгаруулах хамгийн том глобал охидын хамтлагийг гаргах төсөл.
- Нийт 10 улирлаас бүрдэх нэвтрүүлэг бөгөөд улирал бүр 3-4 улсын нэг ижил нэртэй глобал охидын хамтлаг болж дэбют хийнэ.
- Улс бүрээс шилдэг гишүүдийг сонгож 224 гишүүнтэй дэлхийн К-ПОП оддыг гаргана.



#2. Дэбют гаргахаас өмнө дэлхийн хэмжээний шүтэн бишрэгчидтэй болж чадах цорын ганц олон нийтийн оролцоотой шалгаруулалт

-Нийт 32 орны охидын хамтлагийн үйл ажиллагаа нь дэлхийн хамгийн том хамтын ажиллагааг татах болно.



#3. Шилдэг бэлтгэлийн систем, шилдэг бүтээлийг гаргах хамгийн шилдэг шалгаруулалт

- К-ПОП - ын шилдэг мэргэжилтнүүд болон продюсертой "World K-Pop click" платформоор дамжуулан хөгжмийн нэвтрүүлэг, реалити шоу зэрэг К-ПОП контентод орлцоно.